“Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Уг төслөөр есөн блок, есөн давхар орон сууц барина.
Мөн үйлчилгээний талбай, эмэгтэйчүүд ба хүүхдүүдэд зориулсан олон нийтийн төв, нийтийн ногоон байгууламж, оршин суугчдын автомашины зогсоол барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууцны барилга барих онцлогтой.
Европын Сэргээн босголт Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл” нь Улаанбаатар хотод тулгамдаж буй агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад хувь нэмэр оруулах юм.
Оролцохыг хүссэн компаниуд тендерийн урьдчилсан шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://ecepp.ebrd.com/respond/529WY2X655 холбоосоор орж авна уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!