Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 4 дүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө нутгийн баруун хагаст дулаарч, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 0-5 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө дулаарч 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2025 оны 4 дүгээр сарын 13-17 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгиийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 15, 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!