Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Пуна хотод эхэлсэн ФИДЕ-гийн эмэгтэйчүүдийн Гран при тэмцээний хоёр дахь өргийн тоглолт боллоо.
Өчигдөр Хятадын Жу Жинер, Энэтхэгийн Дешмух Девяа нар өрсөлдөгчөө хожиж, бусад нь тэнцсэн байна. Манай их мастер Б.Мөнгөнтуул энэ өрөгт Хятадын Жу Жинертэй тоглож хожигдлоо. Ингэснээр тавдугаар байр руу ухрав. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь Польшийн шатарчин Алина Кашлинская юм.
Б.Мөнгөнтуул, Жу Жинер нарын тоглолтыг ФИДЕ-гийн сайтад мэдээлэхдээ “Энэ өдрийн сүүлийн тоглолт маш онцгой байлаа. Жу Жинер энд ялж, нэр дэвшигчдийн болзол хангах зорилготойгоор Б.Мөнгөнтуулыг маш төвөгтэй хосоор буулгаж авлаа. Энэ ялалтаар Жу Жинер 100 хувийн оноогоор тэмцээнийг хамтран тэргүүлж, түүхэнд үлдэх боломжийг эрэлхийлж байна. Монголын шатрын од Б.Мөнгөнтуул Наждорф Сицилийн моод 6.Bd3 хувилбараар нээлтээ хийлээ. Бэлтгэл сайтай байсан ч тэр ямар нэгэн ахиц дэвшил гаргаагүй бололтой, Энэ тоглолтыг мэргэжилтнүүд тэнцээгээр өндөрлөнө гэж үнэлсэн ч Жу Жинэр ялалтын төлөө шахаж байгаа нь удалгүй тодорхой болов. Төгсгөлийг маш сайн техникээр дуусгаж, хожлоо авлаа” гэжээ.
Тоглолтын дараа Жу Жинер ярилцлага өгөхдөө “Тийм ч хэцүү байсангүй. Гэхдээ маш урт тоглолт боллоо. Эхнээсээ дарамт үзүүлж, түүнийгээ эцсийн мөч хүртэл хадгалахыг хичээсэн. Үр дүнд нь би хожиж чадлаа” хэмээсэн байна.
Бид тоглолтын үр дүнг тогтмол хүргэх болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул
Таны сонорт: Burged61.mn Facebook-ээр зочилж - Like, follow дарж нэгдээрэй... Бид баттай эх сурвалжтай мэдээллийг танд хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!