Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 17-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
8:30 цагт МҮХАҮТ-д: “Бонд форум-2025”-ыг зохион байгуулна.
9:00 цагт Төрийн ордонд: "Оюутны хөгжлийн цогц бодлого:асуудал, шийдэл” үндэсний хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Монгол Улсын хүүхэлдэйн театрт: Монголын хамгийн анхны Паппет кино Пөөдөө УСК-ны хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт МҮЭСТО-нд: "Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааболно.
16.00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн галерейд: “Gobi Mirage” уран зургийн үзэсгэлэнг нээнэ.
Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Буянт-Ухаа спортын ордонд: “Mongolia Mining-2025- үзэсгэлэнг нээнэ.
Өнөөдөр: "Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр" тохиож байна.
Д.Сүхбаатарын талбайд: Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт үргэлжилж байна.
Монгол Уран зургийн галерейд: “Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал гарна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнггарч байна.
Хөвсгөл аймгийн бүх сумдад: Малчдын зөвлөгөөн энэ сарын 21-ныг дуустал болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!