Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 21-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
8:30 цагт ГХЯ-нд: Монгол Улсад 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.
10:00 цагт Монголын Уран зургийн галерейд: “Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
Д.Сүхбаатарын талбайд: Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт үргэлжилж байна.
Монгол Уран зургийн галерейд: “Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал гарна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн гарч байна.
Архангай аймгийн төвд: "Хавдрын эсрэг үндэсний аян" эхэлж, эмчийн үзлэгийг зохион байгуулна.
Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн Долгио" чуулгын тайзнаа: “Уул ус мину” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.