Шайбтай хоккейн III дивизоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсын Мехико хотод эдгээр өдрүүдэд болж байна. 10 хоног үргэлжлэх тус тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонконгийн хоккейчид өрсөлдөхөөр болсон.
Монголын шигшээ баг Филиппин улсын багтай тоглож, ялалт байгууллаа. Манай хоккейчид өрсөлдөгчөө 13:7 онооны харьцаагаар хожлоо. Манай баг дараагийн тоглолтоо Сингапур улсын багтай хийнэ.
Монголын багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нар ажиллаж байна.
Шигшээ багт Б.Бату, М.Чинзолбоо, Л.Бодьхүү, Б.Билгүүн, Б.Энхбат, Э.Мөнхзаяа, Г.Мөнхтулга, Э.Энх-Амгалан, Э.Ариунбилэг, Б.Батбаясгалан, М.Батбаатар, Э.Энхсүх, У.Цэнгэл, У.Нямдаваа, Б.Содбилэг, Э.Амартөр, Э.Энххүслэн, Д.Лхагвадорж, Н.Жадамба, А.Билгүүн нар багтжээ.
Ташрамд дуулгахад, Монголын шайбтай хоккейн баг тамирчид өмнөх буюу IV дивизоны ДАШТ-ээс 2023 онд мөнгө, 2024 онд алтан медаль хүртэж байв.
Эх сурвалж Eaglenews.mn Ч.БОЛОР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!