Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ихэнх нутгаар дулаарч, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул, болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны тавдугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын зарим газраар хур тунадас орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө ихэнх нутгаар дулаарч Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 04-08 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 07-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар, 06-нд Алтайн салбар уулсаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!