ЛАС-ВЕГАС, 2025 оны тавдугаар сарын 5 /championat/. Японы боксчин Наоя Иноүэ "super-bantamweight" жингийн ангилалд дэлхийн боксын үнэмлэхүй аварга цолоо хамгааллаа. Лас-Вегаст болсон тулалдаанд тэрбээр Америкийн боксчин Рамон Карденасыг 8-р үед техникийн хүнд цохилтоор ялжээ.
Өдгөө 31 настай япон боксчин мэргэжлийн боксын рингэнд 30 дахь удаагаа (27 удаа хүнд цохилтоор) ялжээ. Тэрбээр нэг ч ялагдал хүлээгээгүй байна. Харин 29 настай Карденасын хувьд 26 удаа ялж, 2 удаа ялагджээ. Н.Иноүэ Лас-Вегасын тулалдаанд ялбал есдүгээр сарын 14-нд Токиод Узбекистаны боксчин Мурожон Ахмадалиевтэй тулалдана гэж өмнө нь мэдээлсэн байна.
Н.Иноүэ 2012 онд мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьмагцаа хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан юм. Тэрбээр ердөө зургаа дахь тулалдаандаа дэлхийн аварга болж, Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) хамгийн хөнгөн жингийн аваргын бүсийг (50.8 кг хүртэлх) хүртжээ. Үүний дараа 52.2 хүртэлх, 55.3 хүртэлх кг гэсэн хоёр жинд дэлхийн аварга болсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!