Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2025 оны тавдугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Хангайн уулархаг нутаг болон Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 18-21 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
18, 19-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 18-нд говь, талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.