БНСУ-ын Инчеон хотод байт харвааны олон улсын тэмцээн тавдугаар сарын 19-26-нд болно. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор найман тамирчин оролцоно.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдэд ОУХМ Б.Урантунгалаг, Б.Оюун-Эрдэнэ, Б.Буд-Алтай, О.Энхсаруул нар цэц мэргэнээ сорихоор өнөөдөр Инчеон хотыг зорив.
Монголын байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчдын 2025 оны анхны олон улсын тэмцээн энэ бөгөөд энэ баг бүрэлдэхүүн ирэх сард Сингапур улсад болох Азийн Гран при тэмцээнд оролцох юм байна.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!