Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны 10 дахь өдрийн барилдаанд Озэки Оносато, Ичияамамото /М-4/-той учраа таарч түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 10 даваатай Нацү башёг ганцаараа тэргүүлж байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Вакатакакаге, Хакүохо/М-7/, Аонишики/М-9/ нарын 4 сумоч 8 даваа, 2 унаатай Озэки Оносатог нэхэж явна.
Харин Тамашохо Э.Энхманлай /М-17/, Саданоүми/13/-тэй хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 6 унаатай барилдаанаа үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/-тэй өнөөдөр Каёо /М-16/-той хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр хаяснаар тэд адилхан 6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр/М-6/, Шодай /М-10/-тай учраа таарч барилдан түүнийг окүридаши мэхээр хаяснаар 7 даваа, 3 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ энэ өдөр Мидорифүжи/М-9/-тэй хүчээ сорьж түүнд цүкиотоши мэхээр ойчиж 2 даваа, 8 унаатай башёг амжилт тааруухан үргэлжлүүлж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ энэ өдөр Такерүфүжи/М-4/-тэй хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Озэки Котозакура энэ өдөр Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэнтэй хүчээ сорин барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 унаа, 6 даваа болоод байгаа бол Киришима 7 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Ура /М-5 /-тай хүч үзэж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 8 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!