Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний 11 дэх өдрийн барилдаанд Озэки Оносато, Комүсүби Вакатакакаге-тай учраа таарч түүнийг ёритаоши мэхээр давснаар 11 даваатай энэ башёг ганцаараа тэргүүлж байна.
Өнөөдөр өрсөлдөгчөө хаясан Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 9 даваатай Озэки Онасатог нэхэж байна.
Харин Тамашохо Э.Энхманлай /М-17/, Эндо/11/-той хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 7 унаатай барилдаанаа үргэлжлүүлж байна.8 иш
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/-тэй өнөөдөр Нишигики /М-16/-той хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр хаяснаар 7 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр/М-6/, Мэйсей /М-10/-тай учраа таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж 8 даваа, 3 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ энэ өдөр Шодай/М-10/-тэй хүчээ сорьж түүнийг катасукаши мэхээр хаясан ч 3 даваа, 8 унаатай башёг амжилт тааруухан үргэлжлүүлж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ энэ өдөр Охо/М-1/-тэй хүч үзэж түүнд хикиотоши мэхээр унаснаар 3 даваа, 8 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Ичияамамото /М-4/-той хүчээ сорин барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяж 8 даваа 3 унаатай болов.
Озэки Котозакура энэ өдөр Аонишики /М-9/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг котэнаге мэхээр хаяснаар 4 унаа, 7 даваа болоод байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Хакүохо/М-7/-той хүч үзэж түүнийг хошикүдаши мэхээр хаяснаар 9 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!