Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны 12 дахь өдрийн барилдаанд Озэки Оносато, Хакүохо/М-7/-той учраа таарч түүнийг хатакикоми мэхээр давснаар 12 даваатай энэ башёг ганцаараа тэргүүлж байна.
Өнөөдөр өрсөлдөгчөө хаясан Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 9 даваатай Озэки Онасатог нэхэж байна.
Харин Тамашохо Э.Энхманлай /М-17/, Котошохо/14/-той хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 8 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/-тэй өнөөдөр Рога /М-14/-той хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр/М-6/, Комүсүби Вакатакакаге-тай учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж 8 даваа, 4 унаатай боллоо.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ энэ өдөр Аби/М-2/-тэй хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяснаар Нацү башёг 4 даваа 8 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ энэ өдөр Гонояама/М-2/-тай хүчээ сорьж түүнийг уватэнаге мэхээр хаясан ч 4 даваа, 8 унаатай башёг амжилт тааруухан үргэлжлүүлж байна.
Озэки Котозакура энэ өдөр Ичияамамото-той хүчээ сорин барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 унаа, 8 даваатай болоод байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэнтэй хүч үзэж түүнд уватэнаге мэхээр унаснаар тэд адилхан 9 даваа, 3 унаатай Нацү башёг үргэлжлүүлж явна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!