Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 22-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Төрийн ордонд: "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол болно.
10:00 цагт Корпорейд зочид буудалд: Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал болно.
10:30 цагт: “Дэлхийн уран гулгалтын одод Монголд" шоуны алдартнууд ирнэ. Холбогдох утас: 91399149
11:00 цагт Яармаг дахь Хангард ордонд: НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болно.
13:00 цагт УДБЭТ-д: УДБЭТ, Австрийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергертэй хамтран зохиож буй “Сонгодог үдэш” тоглолтын талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас:99024933
13:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Зураач, судлаач, эсгий ширмэлч Д.Тангадын “Соёлын судалгаа, уран зураг, уламжлалт ширмэл зураг” үзэсгэлэнгийн нээлт болно.
16:00 цагт: “Артвийк-2025” дүрслэх урлагийн долоо хоногийн нээлт болно.
-НҮБ-аас Залуучуудын нөхцөл байдлын шинжилгээний тайланг танилцуулна.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Баруун-Урт суманд: Сүхбаатар аймгийн Уулбуян сумын харьяат, Монгол Улсын ардын жүжигчин, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит “Дарьганга” уртын дууны олон улсын наадам болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Австрали улсын Сидней хотод: Made in Mongolia -2025" экспо үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ "зохион байгуулна.