Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны 13 дахь өдрийн барилдаанд, Озэки Котозакура-тай учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар 13 даваатай болж 75 дахь Их аваргын болзлыг хангаж түрүүлэх нь тодорхой болов.
Харин Тамашохо Э.Энхманлай /М-17/, Шодай/10/-тай хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 9 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/-тэй өнөөдөр Токихаяате /М-13/-той хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр хаяж 9 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/-тай хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 5 даваа 8 унаатай болсон бол 4 даваа, Чиёошома 9 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн, Ошома П.Дэлгэрбаяр/М-6/-тай хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 10 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж явна. Харин Ошома 8 даваа, 5 унаатай болоод байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Сэкиваке Дайэйшёо-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 10 даваа 3 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!