Озэки Оносато Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 2025 оны 5 дугаар сарын 24-ны 14 дэх өдрийн барилдаанд Сэкиваке Дайэйшёотой учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 14 дэх даваагаа авснаар энэ башёд түрүүлэх нь баталгаатай боллоо.
Харин Тамашохо Э.Энхманлай /М-17/, Шиши/10/-тэй хүч үзэж түүнд хатакикоми мэхээр унаснаар 4 даваа, 10 унаатай Нацү башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-8/-тэй өнөөдөр Асакорюү /М-17/-той хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр хаяснаар 9 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ энэ өдөр Ура /М-5/-тай хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа 9 унаатай болоод байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-6/ Вакамотохарюү /М-1/-тай хүч үзэж түүнийг Ошидаши мэхээр давснаар 9 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Комүсүби Такаясү, Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/-тай хүч үзэж түүнийг цүкидаши мэхээр хаяснаар 5 даваа 9 унаатай болсон бол Чиёошома 4 даваа, 10 унаатай боллоо.
Өнөөдөр Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн, Хакүохо /М-7/-той учраа тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр давснаар 11 даваа, 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Озэки Котозакура-тай учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар 11 даваа, 3 унаатай болов.
Харин маргааш /2025.06.25/ 74 дэх Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэнгийн хувьд түрүү бөхөөр тодорсон Озэки Оносатотой хүч сорин барилдахдаа түүнийг давах "Их аварга гэдгээ батлаж" тун хариуцлагатай барилдаан болно.