Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 29-ний Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
8:30 цагт МУИС-ийн хоёрдугаар байранд: “Чухал ашигт малтмал, Монголын болон Глобал чиг хандлага” семинар болно. Холбогдох утас: 99109141
9:30 цагт Холидей Инн зочид буудалд: “Өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд” хэлэлцүүлэг болно. Холбогдох утас: 99136840
11:00 цагт Шангри-Ла зочид буудалд: АХБ-наас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийг танилцуулна.
11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд: “Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Би чадна” бүтээлийн үзэсгэлэн гарна. Холбогдох утас: 80011017
11:30 цагт СБД-ийн 14-р хорооны Зургаан буудлын Оргил худалдааны төвийн зүүн талд: “Сэлбэ дэд төв”-ийн эхний ээлжийн 4400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын нээлт болно. Холбогдох утас: 99901600
-Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна.
-Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, БНСУ-ын Засгийн газар хамтран “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг нээнэ.
Г.Занабазарын музейд: “Дүрслэх урлагийн долоо хоног” үйл ажиллагааны хүрээнд “Нэгэн дээвэр дор” үзэсгэлэнг нээнэ.
Хүүхдийн спортын VIII наадам үргэлжилж байна.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Архангай аймагт: хөдөлмөр заслын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд: “Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!