Хаях би яараагүй байхад...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Спорт Бусад
Огноо
Унших
5 минут 48 секунд

Хаях би яараагүй байхад...

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадамд зургаан удаа түрүүлсэн, хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын анхны мөнгө, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг өнөөдөр олонд дэлгэлээ.

Тус хөшөөний нээлтэд өдгөө амьд сэрүүн аж төрөн амьдарч байгаа үндэсний бөхийн аварга цолтой 12 бөхийн долоо нь ирж, хүндэтгэл илэрхийлэв. Тодруулбал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нар ирсэн юм. Харин дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар, П.Бүрэнтөгс, О.Хангай нар тодорхой шалтгааны улмаас оролцож чадаагүй аж. Түүнчлэн Төв аймгаас төрөн гарсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, тус аймгийн “Дүнжингарав” дэвжээний хүчтэнүүд, дархан аваргатай Ж.Мөнхбаттай барилдаж явсан арслан, заанууд болон түүний үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуулиас төрөн гарсан спортын алдартнууд оролцлоо.

Гэрэлт хөшөөний нээлтэд Их аварга Хакүхо М.Даваажаргал үг хэлэхдээ “Өнөөдөр би аавынхаа алтан бөгжтэй, 2006 онд надад хийлгэж өгсөн бүсээр нь гангараад ирлээ. Аав энэ бүсийг надад хийлгэж өгөхөд би озэки цолтой байв. Миний аав өнөөдөр амьд сэрүүн байсан бол 85 насыг зооглох байлаа. Өнөөдөр бол аавын минь сүлд өдөр юм. Аав минь нэг л зан, нэг л төрхөөрөө бөх сонирхогч Монголын ард түмний хайртай хүү хэвээр байна. Хайртай ээж минь өнөөдөр үр хүүхдүүд, ач, гуч, зээдээ алт шиг сургаалиа хайрлан амьдарч байна. Тандаа баярлалаа. XX, XXI зууны аав хүү аварга, анхны аав, хүү хөдөлмөрийн баатар билээ, бид. Миний хайртай аав аа. Бид таны үргэлжлэл шүү” хэмээн ярилаа.

Энэхүү хөшөөг Архангай аймгийн Хашаат сумын харьяат уран барималч Ж.Түмэнчулуун урлажээ. Тэрбээр ярихдаа, “Домогт аваргын хөшөөг урлах хувь тохиосонд маш их баяртай байна. Хоёр жил гаруйн хугацаанд урлаж, дуусгалаа. 2.5 тонн зэс орсон. Суурийг “Монголын үйтэн чулуу” компани боржин чулуугаар хийсэн юм. Хөшөөг хамт бүтээлцсэн багийнхандаа баяр хүргэе, баярлалаа. Надад итгэл хүлээлгэж, захиалгаа өгсөн Ж.Мөнхбат аваргынхаа хань болон үр хүүхдүүдэд нь гүн талархал илэрхийлье. Монгол дахь хамгийн том хөшөөнүүдийн нэг. Мөн нийслэлд сүндэрлэсэн анхны бөхийн хөшөө гэдгээрээ онцлогтой болов уу. Учраа бөхөө давчихаад тугаа тойрч байгаа хөдөлгөөнийг нь дүрсэлсэн юм” хэмээлээ. Аатай амтай, арга мэхтэй, бяртай хүчтэй, энгийн даруу хэрнээ эрхэмсэг аваргын хөшөөг сайхан урласныг зочид, төлөөлөгчид сэтгэгдлээ хуваалцаж байна. Уран барималч Ж.Түмэнчулуун өмнө нь Төв аймгийн Эрдэнэсант сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан дархан аварга Ж.Мөнхбатын цээж баримлыг урлаж байсан аж. Тэгвэл хоёр дахь удаагаа аваргын хөшөөг урласан нь энэ.

Ж.Мөнхбат 1941 оны могой жилийн зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд “Хадан” хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 11 хүүхдийн 10 дахь хүү болж төржээ. Тэрбээр Эрдэнэсант сумын долоон жилийн дунд сургууль төгсөөд Санхүүгийн Техникум, улмаар Эдийн засгийн дээд сургуульд сурсан байна. Түүний хувьд 1960 онд сумын заан болсон бол дараа жил нь Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор улсын заан цол хүртэж байжээ.

Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд зургаан удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. Тодруулбал, 1963 онд хүчит арслан У.Мижиддоржоор ес давж, улсын наадмын анхны түрүүгээ авсан түүхтэй. Улмаар 1964, 1965, 1966, 1967 онд дараалан түрүүлсэн юм. Үүнээс хойш долоо жилийн дараа дархан аварга Х.Баянмөнхөөр давж, төрийн наадамд зургаа дахь удаагаа түрүү бөхөөр тодорсон хүчтэн билээ. Түүнчлэн сар шинийн барилдаанд зургаан удаа түрүүлсэн нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нарын ард бичигдэх амжилт юм. Тэрбээр улсын их баяр наадамд 23 удаа шөвгөрсөн бөгөөд хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа зургаа давж, долоогийн даваагийн улсын заан Р.Гансүхэд өвдөг шороодсон билээ.

Өнөө цагт суут аваргын “Хаях би яараагүй байхад унах чи юунд яарнам” гэсэн алдарт үг өдгөө бөх сонирхогчдод домог болон үлджээ. Ийнхүү монгол наадмын нэгэн чимэг болсон алдарт аварга Ж.Мөнхбат аваргын гэрэлт хөшөө Төв цэнгэлдэх хүрээлэнгээ харан сүндэрлэлээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

ГЕГ: Гаалийн 9 түр агуулахад хугацаа хэтэрсэн 324 автомашин болон 30 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн байна

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа
МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ