УЕФА- ийн ( Европын хөлбөмбөгийн холбоо) 2025 Үндэстний лигийн хагас шигшээ тоглолтод Криштиану Роналдогийн ахалсан Португалын шигшээ баг Германы шигшээг нутагт нь, Мюнхен хотын "Allianz arena"-д нь 2:1-ээр хожиж финалд шалгарлаа.
Хожлын гоолыг " дөч хүрсэн эр" КР хийв. КР7 ийнхүү шигшээ багийн төлөө 137 дахь, харин хөлбөмбөгчний замналынхаа 937 дахь гоолыг "Герман машин"-д орууллаа.
Васко да Гамагийн нутгийнхан ( Португал) 2019 онд Үндэстний цом буюу UEFA Nations league тэмцээнд түрүүлж байсан түүхтэй.
Энэ удаагийн Nation league-ийн финалд (07.06.2025) Португалын шигшээ маргааш болох Испани-Францын ялагч багтай аваргын төлөө өрсөлдөх юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!