Монголын үндэсний бөхийн холбооны Бөхийн өргөөнд 2025 оны 6 дугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны эхнийх өнгөрсөн мягмар гарагт /06.03-ны 13:00 цагаас/ болсон.
Тодруулбал, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар Дуурсагдах, Далай Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/ амжилттай явагдсан.
Харин өнөөдөр буюу /06.06/ Баасан гарагт 11:00 цагаас Бүх цэргийн наадам Бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Улмаар маргааш буюу 06.07 Бямба гарагийн 13:00 цагаас
Монгол улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын Нутгийн зөвлөлөөс зохион байгуулах Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
06.08 Ням гараг 14:00 цаг
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,
06.12 Пүрэв гараг 10:00 цаг
06.13 Баасан гараг 10:00 цаг
Чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,
06.14 Бямба гараг 14:00 цаг
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан мөн чансаа өндөр Шилдэг 8 бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа,
06.28 Бямба гараг 14:00 цаг
“Нийслэлийн Иргэдийн өдөр”-т зориулсан "Наадмын сорилго" Үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдааныг Бөхийн өргөөнд тус тус зохион байгуулагдана.
Эх сурвалж: МҮБХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!