Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 11-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:45 цагт Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд: “Бурхан багшийн их дүйчин өдөр 2025” нээлтийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
12:00 цагт Д.Сүхбаатарын талбайд: “Будда” фестиваль болно.
14:30 цагт “Улаанбаатар галерей”-д: Энэ сарын 12-15-нд болох JCI байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулганы хэвлэлийн хурал болно.
21:00 цагт Д.Сүхбаатарын талбайд: Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаал болно.
Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Английн Лондон хотод: Шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!