Манай баг тамирчдын энэ удаагийн цувралын сүүлийн тэмцээн Чех улсын Usti Nad Labem Challenge байлаа. Энэ жил 55 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ нэр хүндтэй тэмцээнд Монголын баг тамирчид Алт-1, Мөнгө-2, Хүрэл-1 нийт 4 медаль хүртэж амжилттай оролцлоо.
1. Алтан медаль-Эрдэнэцогтын Бат-Өлзий
2. Мөнгөн медаль-Алдархишигийн Баттулга
3. Мөнгөн медаль-Эрдэнэдалайгийн Мичидмаа
4. Хүрэл медаль-Хархүүгийн Билгүүнсайхан
Сонирхуулахад одоогоос 40 жилийн өмнө МУГД. Ж.Энхтөр энэхүү нэр хүндтэй тэмцээнд Кубын алдарт боксчин Вальдасыг ялж Алтан медаль хүртэж байжээ. Энэ удаа баг тамирчидаа ахалж амжилттай оролцсонд баяр хүргэе.
Ийнхүү сар гаран үргэлжилсэн Европын цуврал тэмцээн өндөрлөхөд Монголын баг тамирчид АЛТ-5, МӨНГӨ-7, ХҮРЭЛ-4 нийт 16 медаль хүртсэн амжилт гаргасан байна.
Бидний дараагийн тэмцээн 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 7-нд Казахстан улсын нийслэл Астана хотноо зохион байгуулагдах Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн байх юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!