Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 16-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
8:45 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд: “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” олон улсын хууль эрх зүйн бага хурал болно.
9:00 цагт Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн байранд: “Гамшгийн эрсдлийг бууруулахад хүүхдүүдийн оролцоог хангаж гамшгийн аюулаас сэргийлэх, дархлаа суулгах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадалтай болгох, үе тэнгийн сургагч багшийг бэлтгэх” зорилготой дадлага, сургалт болно. Холбогдох дугаар: 99123948
Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Английн Лондон хотод: Шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!