Турк улсад зохион байгуулж буй “Антальяа-2023” Их дуулгад өрсөлдөж байгаа монголын жүдоч тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар хүрэл медалийн эзэд боллоо.
Харин эрэгтэйчүүдийн 66 кг жинд ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр Их дуулга тэмцээний мөнгөн медаль хүртлээ.
Энэхүү Их дуулга тэмцээн энэ сарын 31-нээс 4 дүгээр сарын 2-нд үргэлжилж шилдгүүдээ тодруулах бөгөөд Катарын нийслэл Доха хотод 5 дугаар сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.