Өнөөдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 25-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэлнэ.
Улаанбаатар хотноо: Монгол улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замын комиссын зөвлөгөөн энэ сарын 25-29-нд болно.
“Монгол-Солонгосын гэр бүлийн эрх зүй, гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг болно.
"ABU Robocon 2025" олон улсын тэмцээн болж байна.
"NM tower" В блок, 2 давхарт: "Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна.
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.
"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
Монголын Үндэсний музейд: "Монгол авдар” тусгай үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ.
2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн I ангийн элсэлтийг энэ сарын 26-ныг дуустал цахимаар бүртгэж байна.
"Бөмбөрцөг" театрт: Морины "Legend of Chingis Khaan" шоу тоглолт үргэлжилж байна.
Төмөр замын чуулга “Ган зам” паласт: “Nomadic legend” ардын урлаг, өв соёлын тоглолт , "Хүн" театрт: “Hun totem” үндэсний урлагийн тоглолт, Үндэсний урлагийн их театрт: “Land of the Sky” үндэсний урлагийн тоглолт, Монголын Хүүхдийн ордонд "Монголын гайхамшигт урлагийн тоглолт" тус тус наймдугаар сарын 31-нийг дуустал үзэгчдийн хүртээл болно.
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн үргэлжилж байна.
ӨМӨЗО-ны Хөх хотноо: "Монгол-Хятадын V экспо-2025" энэ сарын 25-31-нд болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!