Сингапур улсад болж байгаа 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн АШТ-д өрсөлдөж буй Монголын Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.
Монголын шигшээ баг шөвгийн наймд Казахстаны шигшээ багийг 21:11-ээр илэрхий давуу байдлаар буулгаж авсан бөгөөд энэ тоглолтод Д.Дэлгэрням 8 оноогоор багаа тэргүүлсэн бол Э.Дөлгөөн 6, А.Ананд 5, О.Энхбаатар 2 оноо багтаа нэмэрлэжээ. Ийнхүү эрэгтэй баг шөвгийн дөрөвт Иран, Шинэ Зеландын ялсантай 17:40 цагаас тоглоно.
Харин манай эмэгтэйчүүдийн шигшээ баг шөвгийн наймд дэлхийн аварга БНХАУ-ын багт 17:10-аар хожигдон тэмцээнээ дуусгажээ.