БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг нар өрсөлдөнө.
Баг тамирчид өдгөө тэмцээн болох БНСУ-д бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Дашрамд дуулгахад гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 54 жилийн өмнө Их Британийн Йорк хотод болсон байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн нь Монголын спортын салбараас төрөн гарсан анхны дэлхийн аварга билээ.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!