Чөлөөт бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорват улсын Загреб хотод есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж шилдгүүдээ тодруулна.
Монгол Улсын үндэсний шигшээ багийн хувьд энэ удаагийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцохоор бэлтгэлээ базаасан бөгөөд Загреб хот руу энэ сарын 7-нд эрэгтэй баг тамирчид хүлгийн жолоо залсан билээ.
ДАШТ-д оролцох Шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүн
Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ
61 кг: Т.Түвшинтулга
65 кг: Б.Гантулга
70 кг: Т.Тулга
74 кг: Э.Төгсжаргал
79 кг: О.Сүлдхүү
86 кг: Н.Батбилгүүн
92 кг: Т.Дэмчигдорж
97 кг: Г.Ганхуяг
125 кг: М.Лхагвагэрэл
Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:
50 кг: Б.Мөнхнар
53 кг: Ц.Намуунцэцэг
55 кг: Б.Хулан
57 кг: Х.Болортуяа
59 кг: Т.Алтжин
62 кг: П.Орхон
65 кг: Т.Энхжин
68 кг: Э.Дэлгэрмаа
72 кг: З.Болортунгалаг
76 кг: Э.Даваанасан
Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд чөлөөт бөхөө сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор, тив дэлхий, олон улсын тэмцээнүүдийг шууд дамжуулан хүргэх талаар 2023 оны намраас эхлэн эрчимтэй ажиллаж эхэлсэн. Үүний дагуу 2025 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хорват улсын Загреб хотоос энэ сарын 13-18-ны өдрүүдэд эх орон даяар албан ёсны онцгой эрхтэйгээр Боловсрол телевизтэй хамтран шууд дамжуулан хүргэх болсныг спорт сонирхогчдод дуулгахад таатай байна.
Шууд дамжуулалтыг спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбатын тайлбар дор хүлээн авч үзэх боломжтой.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!