Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн тэмцээний Макүүчи зиндааны барилдаан өнөөдөр буюу энэ сарын 14-нд Токио хотын Кокүгикан ордонд эхэллээ. /2025.09.14-28/
Их аварга Хоошёорюү эхний өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/-той учраа тааран барилдаж түүнийг ваташикоми мэхээр давж намрын башёг даваагаар эхлүүлж байна.
Их аварга Ооносато энэ өдөр Украины сүмоч Комүсүби Аонишики-тэй хүчээ сорьж түүнийг ёритаоши мэхээр давснаар Аки башёг даваагаар эхлүүлэв.
Озэки Котозакүра энэ өдрийн барилдаанд Аби/М-1/-тэй учраа таарч хүчээ сорин түүнийг ошидаши мэхээр хаяж энэ башёг мөн л даваагаар эхлүүлж чадлаа.
Сэкиваке Вакатакакаге өнөөдөр Хакүохо /М-2/-той учраа тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр ойчиж 1 унаатай болсон бол Хакүохо энэ башёг даваагаар эхлүүллээ.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Охо /М-2/-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар Аки башёг даваагаар эхлүүлээд байна.
Комүсүби Такаясү эхний өдрийн барилдаанд Атамифүжи/М-3/-тэй учраа таарч барилдан түүн окуритаоши мэхээр хаяснаар 6 даваа, 1 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ өнөөдөр Ичияамамото /М-5/-той хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар Аки башёг даваагаар эхлүүллээ.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Ура /М-8/-тэй таарч барилдан түүнд ошидаши мэхээр ойчиж, энэ башёг унаагаар эхлүүлж байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Митакэүми /М-12/-тэй хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 1 даваатай боллоо. уватэнаге
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!