Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн Макүүчи зиндааны 5 дахь өдрийн барилдаан /2025.09.17/ Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж Их аваргууд болон Озэки Котозакүра нар өрсөлдөгчдөө давлаа.
Их аварга Ооносато энэ өдөр Охо /М-2/-той хүчээ сорьж түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар 1 унаа, 4 даваатай болов. Харин Охо 3 унаа, 2 даваатай байна.
Их аварга Хоошёорюү Аки башёгийн 5 дахь өдөр Атамифүжи /М-3/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 5 даваатай болоод байна.
Озэки Котозакүра энэ өдөр Гонояама /М-3/-тай учраа таарч хүчээ сорин түүнийг ошидаши мэхээр давснаар 4 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Комүсүби Такаясү, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/-той учраа тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 унаатай боллоо. Харин Тамаваши 2 даваа, 3 унаатай байна.

Өнөөдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Украины сүмоч Комүсүби Аонишики учраа таарч барилдан түүнд окүридаши мэхээр унаснаар 4 даваа, 1 унаатай болоод байна. Аонишики 3 даваа, 2 унаатай боллоо.
Сэкиваке Вакатакакаге энэ өдөр Аби/М-1/-тэй учраа тааран хүчээ сорин түүнийг ошидаши мэхээр давснаар 2 унаа, 3 даваатай болов.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ өнөөдөр Вакамотохарү/М-5/-той хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар Аки башёг 3 даваа, 2 унаатай үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Таканошёо /М-7/-той таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Токихаяатэ/М-13/-тэй хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваа, 2 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!