Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн Макүүчи зиндааны 7 дахь өдрийн барилдаан /2025.09.20/ Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа.
Их аварга Хоошёорюү Аки башёгийн 7 дахь өдөр Хирадоүми /М-4/-тэй учраа тааран барилдаж түүнийг сүкүинаге мэхээр хаяснаар 7 даваатай болоод байна.
Их аварга Ооносато энэ өдөр Гонояама /М-3/-тай хүчээ сорьж түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 1 унаа, 6 даваатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Охо /М-2/-той учраа таарч хүчээ сорин түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Вакатакакаге, Украины сүмоч Комүсүби Аонишики-тэй учраа тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 4 унаатай боллоо. Харин Аонишики 5 даваа, 2 унаатай байна.
Өнөөдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Хакүохо /М-2/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 3 унаатай болоод байна. Мөн Хакүохо 4 даваа, 3 унаатай боллоо.
Энэ өдөр Комүсүби Такаясү, Аби/М-1/-тэй учраа тааран хүчээ сорин түүнийг ошитаоши мэхээр давснаар 6 унаа, 1 даваатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/ энэ өдөр Атамифүжи /М-3/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр ойчиж 3 унаа, 4 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ өнөөдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ /-тай хүч үзэн барилдаж түүнийг уватэдашинаге мэхээр хаяснаар 4 даваа, 3 унаатай болсон бол Ошёома 3 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ура/М-8/ энэ өдөр Ичияамамото /М-5/-той таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар 6 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Фүжинокава /М-8/-тай учраа тааран барилдаж түүнд какэнаге мэхээр унаснаар 4 даваа, 3 унаатай боллоо.
Вакамотохарү/М-5/ энэ өдөр Кусано/М-6/-той учраа тааран барилдаж түүнийг ёритаоши мэхээр хаяж 5 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!