Пара байт харвааны Гуанжоу 2025 ДАШТ /Gwangju 2025 World Para Archery Championships/ нь есдүгээр сарын 22–29-ний өдрүүдэд БНСУ-ын Гуанжу хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын холимог баг Дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарчээ.
Тус тэмцээнд оролцож байгаа Пара байт харвааны үндэсний шигшээ багаас энэ сарын 24-ний өдөр холимог багийн төрөлд ОУХМ Н.Мөнхбаатар, ОУХМ Д.Сэлэнгээ нар цэц мэргэнээ үзэн финалд шалгарч,9 дүгээр 28-ны өдөр алтан медалийн төлөө Италийн харваачидтай өрсөлдөх юм байна. Тэд финалд шалгарах хүртэл Словенийг 6:0, Австралийг 5:3, БНХАУ-ын багийг буулган авсан байна.
Өмнө нь ДАШТ-ий багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртсэн амжилтыг энэ удаа ахиулах нь тодорхой болоод байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд Монголын багийн хувьд энэхүү амжилт нь Монголын пара байт харвааны түүхэн амжилтын нэг болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!