Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 20-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Төрийн ордонд: “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган" болно.
09:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран “Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
ГХЯ-нд: Нэгдсэн үндэстний байгууллагын 80 жилийн ойд зориулсан “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” сэдэвт уулзалтболно.
Төрийн ордонд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
"Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-д Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.
МҮБХ-ны "Алтан цом-2025" барилдааны багийн сугалааны үйл ажиллагаа болно.
Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног эхэлж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн гарч байна.
Монголын урчуудын эвлэлийн танхимд: МУЭ-ийн гишүүд МУСТА зураач Л.Халзангийн 70 насны ойн уран бүтээлийн “Усан будаг” үзэсгэлэнг толилуулж байна.
Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Сэлэнгэ аймагт: “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
"Мандал лиг” волейболын тэмцээн болж байна.
Завхан аймагт: Тус аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд аймагт: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Бүх аймагт: Намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Токио хотод: “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна.
Португал улсын Ерисейра хотод: Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл олны хүртээл болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!