Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхийг сугалаагаар тодруулах юм.
МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн бөхчүүдээс оролцогч багууд санал өгөн хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцоно.
Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу олон улсын тэмцээн уралдаанд оролцсон болон бэртэл гэмтлээс шалтгаалан барилдаанд оролцоогүй нэр бүхий бөхчүүд мөн саналд хамрагдах юм.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!