Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 20-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт НҮБ-ын байранд: “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдвийн хүрээнд төр, ТББ, олон улсын байгууллагууд хүний эрхийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх уулзалт болно.
11:00 цагт Хүүхэлдэйн театрт: “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжиг гарч байна.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас болон иргэдээс: УИХ-ыг тараах иргэдийн гарын үсэг цуглуулах саналыг орон даяар авч байгаа талаар мэдээлэл хийнэ.
15:00 цагт Хүүхэлдэйн театрт: “Морин хуур” хүүхэлдэйн драмыг багачууддаа толилуулж байна.
Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног эхэлж байна.
Монголын урчуудын эвлэлийн танхимд: МУЭ-ийн гишүүд МУСТА зураач Л.Халзангийн 70 насны ойн уран бүтээлийн “Усан будаг” үзэсгэлэнг толилуулж байна.
Хүүхэлдэйн театрын тайзнаа: “Одиссей” пластик хүүхэлдэйн жүжиг толилуулж байна.
Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Сэлэнгэ аймагт: “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
"Мандал лиг” волейболын тэмцээн болж байна.
Завхан аймагт: Тус аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд аймагт: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Бүх аймагт: Намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Токио хотод: “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна.
Португал улсын Ерисейра хотод: Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл олны хүртээл болно.
Бахрейн улсын Манама хотод: "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.
