ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 21 /NHK/. Японы парламент тус улсын дараагийн ерөнхий сайдыг томиллоо. Өнөөдөр болсон санал хураалтад Такаичи Санаэ ялснаар Японы түүхэнд анх удаа эмэгтэй хүн улс орныг удирдахаар болж байна.
Эрх баригч Либерал ардчилсан намыг удирдаж буй тэрбээр Японы Инновацын намтай хамтарсан шинэ засгийн газрыг байгуулах юм. Өнөө орой эзэн хаан түүнийг томилсны дараа Т.Санаэ үүрэгт ажилдаа орно. Үүний дараа тэрбээр Ерөнхий сайдын хувиар анхны хэвлэлийн хурлыг хийх төлөвтэй байна.
Т.Санаэ Батлан хамгаалахын сайдын албан тушаалд Коизүми Шинжирог сонгосон талаар NHK телевиз өмнө нь мэдээлсэн юм. К.Шинжиро нь намын даргын сонгуульд нэр дэвшсэн гол өрсөлдөгчдийнх нь нэг байв. Мөн өөр нэгэн өрсөлдөгч болох Хаяши Ёшимаса Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд болох төлөвтэй байна.
Т.Санаэ мөн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Мотэги Тошимицүг Гадаад хэргийн сайдаар томилохоор шийджээ. М.Тошимицү ч мөн түүнтэй өрсөлдөж байсан юм. Үүний зэрэгцээ Катаяма Сацүкийг Сангийн сайдаар томилохоор шийдвэрлэсэн байна. Түүний хувьд бүс нутгийн сэргээн босголтын сайдаар ажиллаж байсан билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!