Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 17-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:30 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт Улаанбаатар зочид буудлын “Grand Venue” танхимд: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, үнэлэмж, боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно.
11:00 цагт Үндэсний Статистикийн Хорооны хурлын танхимд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал болно.
19:00 цагт Уран зургийн галерейд: Л.В.Бетховены 255 жилийн ойн концерт болно.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “Өв, өлгий-3000” үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл гарна.
“Бий контемпорари” арт галерейд: “Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал гарна.
“Монгол арт” галерейд: МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарна.
Монголын үндэсний музейд: “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
ОХУ-ын Сочи хотод: Өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!