2025 оны арванхоёрдугаар сарын 19-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд Халх голын сав газраар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 22-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 22-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 29-34 хэм, бусад хэсгээр 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 21-нд хүйтний эрч сулавтар байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!