Нэгдсэн үндэсний байгууллагаас энх тайван байдал, нийгмийн хөгжилд спортын үүрэг нөлөөг нэмэгдүүлэх, олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор 2013 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 6-ны өдрийг “Спорт – Энхтайван, хөгжлийн төлөө” олон улсын өдөр болгон тунхаглаж, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ.
Энэхүү өдрийг Олон улсын олимпын хороо дэмжиж, Үндэсний олимпын хороод болон спортын байгууллагуудад уриалан спорт, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг өрнүүлж байна.
Спортоор дамжуулан эв нэгдэл, найрамдал нөхөрлөл, хүлээн зөвшөөрөх байдал, хүч үл хэрэглэх зан чанар, шударга ёсыг дэмжих дуу хоолой дэлхий дахинаа цуурайтсан “Спорт – Энхтайван, хөгжлийн төлөө” олон улсын өдрийн мэндийг спорт, Олимпын их гэр бүлийн гишүүддээ хүргэе!
МҮОХ