Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны 4 дүгээр тойргийн барилдааны гурав дахь өдөр Баян-Өлгий, Увс аймгийн багууд учраа тааран барилдсанаас Увс аймгийн баг 17:8-аар ялалт байгууллаа.
Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /5/, улсын аварга П.Бүрэнтөгс /4/, улсын харцага Т.Баасанхүү /3/, улсын харцага Ц.Мөнхбаяр/2/, улсын начин О.Түмэн /3/, нийт 17 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын өсөх идэр начин Н.Мустафа /2/, улсын начин Б.Баатарцол /2/, аймгийн хурц арслан У. Береке /2/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/, аймгийн заан Е. Көптилек /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Э.Тамираа /0/ нийт 8 даваа авсан юм.
Өнөөдөр 20.00 цагаас Булган, Баянхонгор аймгийн багууд барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО