Нийслэлийн цагдаагийн удирдах газрын “Дүн шинжилгээ судалгааны баг”-ийн хурлыг гэмт хэрэг, зөрчлийн судалгаанд үндэслэн дүн шинжилгээ судалгааны багийн гишүүд болон дүүргүүдийн цагдаагийн газар хэлтсийн дарга нарыг оролцуулан өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа.
Хурлаар энэ оны нэгдүгээр улиралд нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээг танилцуулж гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа хүчин зүйлс, нөхцөл байдлын талаар болон өсөлттэй байгаа гэмт хэргүүдийг бууруулах, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид зохион байгуулах ажил арга хэмжээний талаар хэлэлцэж, гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлээ.