Парис 2024 Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны D хэсгийн эхний тоглолтоо Тайланд улсын Чонбури хотноо Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн билээ.
Монголын баг D хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр /2023.04.07/ Улаанбаатар хотын цагаар 18.00 цагаас талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай тоглох юм.
Тайланд улсын шигшээ багийн хувьд Азийн хүчирхэг эмэгтэй шигшээ багуудын нэг бөгөөд тэд эхний тоглолтдоо Сингапурыг 6:0 гэсэн харьцаатай хожсон.
Та бүхэн тоглолтыг https://www.youtube.com/live/MpZHA9_sjW4 тус линкээр 18:00 цагаас шууд хүлээн авч үзэх боломжтой.