
Өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 6-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:30 цагт Улаанбаатар галлерейд: “Монголын хөгжлийн туулсан зам, түүний сургамж: 1990 оноос өнөөг хүртэл” эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт “Хангай” дээд сургуулийн байранд: “Гранд тур” тэмцээн болно.
11:00 цагт НОБГ-ын I давхарт: Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт МУБИС-ийн I байранд: “Д.Нацагдорж судлалын шийдсэн болон эргэлзээтэй асуудлууд” лекц болно.
19:00 цагт "M bank arena" ордонд: “Basketball Champions League East Asia” тоглолт болно.
Үндэсний статистикийн хороо-ноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
“Тэрбум мод тарих үндэсний өдрүүд” 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд: “Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

“Hue арт” галерейд: МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн энэр сарын 16-ныг хүртэл гарна.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд: “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл гарна.
Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд: Олон улсын шилжилт хөдөлгөөний дүн шинжилгээний форум энэ сарын 8-ныг хүртэл болно.
Испани улсад: /La Vuelta Femenina/ Эмэгтэйчүүдийн олон өдрийн дугуйн уралдаан энэ сарын 10-ныг хүртэл болно.
Сингапурт: 2026 оны 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд: Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!