Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 4 дүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2023 оны 4 дүгээр сарын 13-17 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 14-нд Алтайн уулархаг нутаг, 15, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 14-нд нутгийн баруун хагаст, 15-наас ихэнх нутгаар дулаарна.