Астана хотноо үргэлжилж байгаа чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өчигдөр /2023.04.12/ Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчдаас 3 нь медаль хүртлээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг жинд Пүрэвдоржийн Орхон мөнгөн медаль, 72 кг-д Энх-Амарын Даваанасан, 53 кг-д Бат-Очирын Болортуяа нар хүрэл медаль тус тус хүртэв. Энэтхэг болон Хятадын бөхчүүдийг өвдөг шороодуулж финалд шалгарсан П.Орхон аваргын төлөө Киргизийн Айсулуу Тинибековатай хүч сорьж 9:5-аар ялагдаж мөнгөн медалийн эзэн болов.
Ийнхүү Монголын эмэгтэй шигшээ баг 2 мөнгө, 2 хүрэл медальтай тэмцээнээ дуусгав. Харин өнөөдрөөс /04.13/ эрэгтэйчүүд тивийн аваргын төлөө Астанагийн дэвжээнд хүчээ сорино.