Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны 6 дугаар тойргийн барилдааны эхний өдөр Баян-Өлгий, Завхан аймгийн багууд учраа тааран барилдсанаас Завхан аймгийн баг 14:11-ээр ялалтаа авлаа.
Завхан аймгийн багт улсын харцага Л.Лха-Очир /2/ улсын харцага Д.Бат-Эрдэнэ, /барилдаагүй/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /4/, улсын начин Б.Чимэдвандан /5/, аймгийн харцага Г.Анхбаяр /3/ нийт 14 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын өсөх идэр начин Н.Мустафа /2/, улсын начин Б.Баатарцол /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Х.Танирберген/2/, аймгийн хурц арслан У. Береке /2/, аймгийн заан Е. Көптилек /3/ аймгийн арслан Э.Тамираа /1/ нийт 11 даваа авсан юм.
Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Адъяахүү, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол нар ажиллав.
Өнөөдөр 20.00 цагаас Булган, Төв аймгийн багууд барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО