Ази тивийн хошой аварга, Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит Улсын залуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээн /2023.04.16-17/ СХД-ийн спорт зааланд амжилттай болж 2023 оны шилдгүүдээ шалгарууллаа.
Тус тэмцээнд нийт 31 багийн 220 тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөж жин тус бүрийн залуу шилдгүүд тодорлоо.
Эмэгтэй:
48 кг - А.Амина
50 кг - Э.Номундарь
52 кг - Т.Лхам
54 кг - Ч.Ариунзул
57 кг - Б.Анударь
60 кг - Д.Гэрэлсайхан
63 кг - Г.Булганчимэг
66 кг - С.Золбоо
70 кг - Т.Энхнаран
75 кг - А.Зейнеп
Эрэгтэй:
48 кг - О.Түвшинзаяа
51 кг - Х.Дөлгөөнсайхан
54 кг - О.Энхсайхан
57 кг - Э.Мөнх-эрдэнэ
60 кг - У.Алтангэрэл
63.5 кг -Ү.Баасандаш
67 кг - Т.Буяндорж
71 кг - Т.Анхбаяр
75 кг - Т.Сумъяабазар
81 кг - Т.Пүрэвсүрэн
+81 кг - Н.Отгонболд нар тус тус Монгол Улсын 2023 оны Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медалийн эзэд боллоо.
Багийн дүнгээр: 1 дүгээр байрт Т.Ганзориг дасгалжуулагчтай Ихэр бээлий клуб шалгарсан бол 2 дугаар байрт Э.Гаваа дасгалжуулагчтай Радианс клуб, 3 дугаар байрт С.Дашбурмаа дасгалжуулагчтай НБТСТС-ийн баг тамирчид шалгарсан юм.
Шилдэг тамирчнаар эрэгтэй тамирчнаар Лаква боксинг клубын тамирчин Ү.Баасандаш тодорсон бол шилдэг эмэгтэй тамирчнаар Радианс клубын тамирчин Э.Номундарь шалгарлаа.