Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох үйл явдлын зарим мэдээллийг тоймлон та бүхэнд хүргэж байна.
09:00 цагт Кемпински зочид буудалд: "Сурагчдын сурч хөгжих үйл явцыг эрхэд суурилсан хандлагаар дэмжих нь" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ.
09:00 цагт Чингис хаан үндэсний музейд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
09:00 цагт: НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна. Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвүүдээс иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
11:00 цагт ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд: "Эрдэмтдийн үг-52" шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал лекцийн хүрээнд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич Б.Батхишиг "Шинэ эдийн засаг" сэдвээр лекц уншина.
14:00 цагт МУБИС-ийн 1-р байрны 205 тоотод: "Судлаачийн шинэ санаа-шинэ судалгаа” семинар болно.