Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба 1985 оны 4-р сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн билээ.
Тэрбээр боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэж үндэсний шигшээ багийн тамирчин болж 48 кг, 51 кг жингүүдэд хүчээ сорьж 2008 оны Бээжингийн олимпын наадмаас 48 кг жинд мөнгөн медалийн эзэн болсон бөгөөд 2009 онд Италийн Милан хотноо болсон сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж Монгол Улсын анхны Дэлхийн аварга боксчин болж байлаа.
2009 онд Италийн нийслэл Милан хотод болсон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хөдөлмөрийн баатар, МУГТ П.Сэрдамба 48 кг жинд Оросын алдарт Давид Айрапетян финалдаж Монгол Улсын цор ганц боксын насанд хүрэгчдийн ДАШТ алтан медалийг хүртсэн бичлэгийг хүргэж байна.