МҮОХ-ны Жендэрийн тэгш байдал комиссоос Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Олимпын зөвлөлийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах цуврал сургалт, семинар Олимпик хауст үргэлжилж байна.
Семинарт аймаг, дүүргүүдийн олимпын зөвлөлийн төлөөлөл болсон 20 гаруй арга зүйч хамрагдаж байгаа юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг семинарыг нээж хэлсэн үгэндээ ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч буйг дурдаад, өнөөдрийн семинар цаг үеэ олсон, чухал арга хэмжээ болж буйг онцлов.
Түүнчлэн семинарын арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар оролцлоо.
Семинарын үеэр “Спорт дахь жендэрийн тэгш байдал” сэдэв, Жендэрийн тэгш байдал комиссын үйл ажиллагаа, ОУОХ-ны 2020+5 хөтөлбөрийн талаар илтгэл хэлэлцүүлсэн бол “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг өглөө.
Komissin uil ajillagaa, ioc.n 2020+5
Мөн төрийн удирдлагын докторант Д.Цэцэнбилэг “Амьдрах стратеги” сэдэвт хувь хүний хөгжлийн сургалтыг хийв.
Семинарын оролцогчид үндсэн арга хэмжээний дараа ширээний теннисний нөхөрсөг тэмцээнээр хоорондоо өрсөлдөх юм.
Тавдугаар сарын 28-ны баасан гарагт олимпын төрлийн спорт холбоодын тамирчид тус сургалтад хамрагдаж, туршлага солилцон бадминтоны нөхөрсөг тэмцээнээр өрсөлдөх болно.
All reactions:
2424
12 shares
Like
Comment
Share